Шууд Chart

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

2024-05-21 14:05:37

Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан зөрчил, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын гольдрол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан зөрчил, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын урд дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нураах, шороо асгаж газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгаж чөлөөлсөн. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талын голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан “Шунхлай” ШТС-ыг буулгаж чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн.


Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-22 14:03
Амгалан вокзал Улиастайн голын Туулд цутгадаг хэсгүүдээр газрын хөрс эвдээд хайрганы үйлдвэр барилгын материалын үйлдвэр агуулахууд дүүрэн байна. Ямар тэнэг албан тушаалтан орк нь голын эх талдаа 100 айл нүүлгэхээр шийдвэр гаргадаг байнаа? УБ ыг бүхэлд нь хорлож сүйрүүлж байгаа гэсэн үг. Анхааралдаа аваасай!
Зочин [127.0.0.xxx] 2024-05-22 09:44
Aqua garden хотхон барилга яах уу усан парк гээд орон сууц барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон гэсэн одоо хэвийн гадна пассадаа хийгээд удахгүй ашиглалтанд оруулахаар болох байхдаа ямарыг нь буулгаж нураагаад ямар артай томыг нь яаж ч чадахгүй байдаг юм бэ
Уншигч [127.0.0.xxx] 2024-05-21 16:33
Энэ бол маш зөв шүү амжилт хүсэе

Бидэнтэй нэгдээрэй