НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.
Энэ сарын 20-31-ний өдрүүдэд тус төслийн дунд хугацааны үнэлгээг хийх бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийхдээ төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцаж, төслийн хэрэгжилтийн саатал, эрсдэлийг тодорхойлон, цаашдын тогтвортой байдал, төслийн бүтцэд гарч болзошгүй өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэх юм. Төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг дунд хугацааны үнэлгээний үеэр шийдвэрлэхээр талууд санал нэгдсэн юм.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.