Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2024-05-24 14:38:21

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24-25-нд шилжих шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүн байна.


2024 оны тавдугаар сарын 24-ний 20 цагаас тавдугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 26-наас 2024 оны тавдугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-наас дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй