Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

2024-05-25 08:02:34

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

2024 оны 05-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 26-наас 2024 оны тавдугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-наас дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй