Шууд Chart

“Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ

2024-05-27 11:54:30

НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн байгууламж зэргийг сайжруулах зорилгоор “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Жишиг сургууль” төслийг танилцуулав.

Төсөл БЗД-ийн 14 дүгээр сургууль, 64 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, 89 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 16, 131 дүгээр сургууль, 216 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 57 дугаар сургууль, ХУД-ийн 89 дүгээр сургууль болон СХД-ийн 74, 151, Өнөр цогцолбор сургуульд хэрэгжинэ.


“Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй