Шууд Chart

Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэгжүүлэв

2024-05-27 14:47:15

Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ.

Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ. Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм.

Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэйгээр өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна.

Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана.

Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийгдэх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.


Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэгжүүлэв  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй