Шууд Chart

Хятад болон Филиппин улс Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдлыг намжаахаар тохиролцов

2024-07-04 12:34:09

Хятад болон Филиппин улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж, Өмнөд Хятадын тэнгисийн сөргөлдөөн хурцдаж буйтай холбоотойгоор хоёр талын далайн харилцааны механизмыг сайжруулахаар тохиролцсон байна.

Дипломатууд мягмар гарагт Манила хотод ээлжит уулзалтаа хийж, бүс нутагт холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.

Энэ үеэр талууд тус тусын байр сууринд хохирол учруулахгүйгээр хурцадмал байдлыг намжаахаар тохиролцсон байна.

Мөн хоёр улсын хоорондох Өмнөд Хятадын тэнгисийн талаарх харилцааны механизмыг сайжруулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Түүнчлэн харилцан хүлээн зөвшөөрөгдсөн шийдлүүдийг эрэлхийлэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байна.

Хятад болон Филиппиний Засгийн газар Өмнөд Хятадын тэнгисийн 2-р Томас Шоал гэж нэрлэгддэг маргаантай хадан хясааг өөрсдийн мэдлийнх гэж маргадаг юм.

Филиппинийн талаас үүнийг хянадаг ч, Бээжин эсэргүүцэж өөрийн нутаг гэж үздэг байна.

Зургаадугаар сард хоёр улсын цэрэг арми, эргийн хамгаалалтын усан онгоцууд энэ бүсэд мөргөлджээ. 


Хятад болон Филиппин улс Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдлыг намжаахаар тохиролцов  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй