Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадын даргатай уулзана

2024-07-04 13:49:56

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны хуралд оролцож, Хятад болон Турк зэрэг улсуудын төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийхээр Казакстанд ирээд байна гэж Кремль мэдээлжээ.

2001 онд Хятад, Оросын санаачилгаар байгуулсан энэ чуулган Астанад энэ сарын 3-4-ний өдрүүдэд үргэлжилж байна.

“Гишүүн орнуудын тэргүүнүүд энэ байгууллагын доторх олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, үйл ажиллагааг сайжруулах өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн ордон мэдэгдэлдээ бичжээ. 

Үүнд Орос, Хятадаас гадна Азербайжан, Беларусь, Энэтхэг, Иран, Казакстан, Катар, Киргиз, Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан, Тажик, Туркмен, Турк, Узбек улсын тэргүүнүүд болон Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн оролцох юм байна.

Мягмар гарагт Оросын талын мэдээлснээр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар Шанхайн хамтын ажиллагааны хурлын завсраар уулзана.

Энэ уулзалтыг ашиглан Владимир Путин Украины нөхцөл байдлын улмаас Европ, АНУ-тай зөрчилдөж буй энэ үедээ Хятадтай хамтын ажиллагаагаа дахин баталгаажуулна гэж найдаж байна гэсэн таамаг байна.

Хоёр улсын тэргүүн энэ оны тавдугаар сард уулзахдаа цаашид эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, цэргийн нэгдсэн бэлтгэл сургуулилалтын цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Владимир Путин мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзалт хийнэ.

Ажиглагчид түүнийг Хятадтай хамтын ажиллагаагаа дахин баталгаажуулахын тулд Хятадын талд ямар тайлбар өгөх бол гэж анхаарал хандуулж байна.

Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Европ, Америкийн эсрэг ямар байр суурьтай байхыг ажиглаж байна гэж "NHK" мэдээлжээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадын даргатай уулзана  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй