Шууд Chart

Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов

2024-08-14 16:41:31

Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрущанскийг өнөөдөр хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэтгэлгээр суралцах оюутны квотыг бүрэн ашиглах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсад чадварлаг хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж буй явдалд Боловсролын сайд талархсанаа илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

 

 


Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй