Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хангай нурууны араас усжих Орхон /Сүхбаатар/, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Улиастай, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн /Хонгон/, Улз /Дашбалбар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.
Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт, Өндөрхаан/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Балж, Хэрлэн / Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-30 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.