Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.
Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Эл зам нь үйлдвэрлэлийн бүс тул иргэд, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү явган хүний зам хийж байгаа юм. Тус явган зам нь 2750 ам метр талбайг хамарч буй. Явган зорчигчдын алхах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ” гэв.
Ажилчны гудамжны авто зам дагуух явган хүний замын ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.