Шууд Chart

Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо

2024-09-13 14:15:32

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ.

Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байна.

“Лариско медиа групп” буюу CNBC Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд сууж байхдаа л энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана. Нью-Йорк хотын нийт автобусны 3 хувь үнэгүй интернэттэй, Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй байдаг бол Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь ийнхүү интернэттэй болж байна. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлэх ажил цаашдаа ч үргэлжилж, бүх автобусыг үнэ төлбөргүй интернэтэд холбох боломжтой болно” хэмээлээ. Түүнчлэн иргэдийн тав тухыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгох ажлыг хийж байгаа юм. Ингэснээр иргэд цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн чанар хүртээмж тэлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ боловсронгуй болсноор автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо ч мөн өснө гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.


Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй