Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.
Уг авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм.
Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ.
Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ.
Нүхтийн аманд барьж буй 1.5 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.