Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм.
Дээрх байршилд хотын дарга болон холбогдох хүмүүс ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацийн мэдэлд буй 5 га газарт 512 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар зураг төслийг гаргажээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах аж.
Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороодод нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлүүлсэн айл өрхүүдийг эдгээр ногоон орон сууцанд оруулах юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.
Түүнчлэн хотын дарга гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлсний улмаас иргэдийг хохироох асуудал гаргахгүйн тулд ажлуудыг шинээр төлөвлөж, Улаанбаатар хотыг орон сууцжуулах мастер төлөвлөгөөг боловсруулсан талаар хэллээ.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, ялангуяа Баянхошуу, Ханын материал орчимд нийт 8300 орчим айлыг орон сууцжуулж, тус бүсүүдийг шинэ түвшинд хөгжүүлэх юм байна.
Баянхошуунд 110 айлын орон сууцыг XII сард ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.