Шууд Chart

Их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ

2024-10-09 15:17:00

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 31 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Тодруулбал, иргэд олноор зорчдог “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд үйлчилгээнд явж байна.

Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай. Төлбөрийн олон төрөлт карт уншуулах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан зохион байгуулалтыг шийдэж өгсөн зэрэг онцлогтой.

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийгээд байна. 


Их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй