Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Т.Батбаатар нар сургалт хийлээ.
Сургалтад хамрагдсан 80 гаруй албан хаагчид гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх талаар мэдээлэл өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ | ||
Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.