Google компаниас 2024 онд гаргасан журмын дагуу “Google Play Store” дээр аппликейшн байршуулж үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж, байгууллагууд /ААНБ/ өөрсдийн “Google Developer” бүртгэлээ “D-U-N-S” дугаартайгаар шинэчлэх шаардлагатай болсон.
Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс тус дугаарыг нээлгэж чадахгүй байгаа болон “Google play Store” дээрх аппликейшн нь устгагдах эрсдэлд орсон 187 ААНБ-ын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, Google компанийн Google Android team, Government affairs and public policy (GAPP) багт хүргүүллээ.
Өнөөдрийн байдлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Google компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын аппликейшныг устгахгүй байх, “DUNS” дугаар шаардахгүйгээр бүртгэлээ шинэчлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Иймд судалгаанд хамрагдсан байгууллагуудад дараах алхмуудыг хийхийг зөвлөж байна. Үүнд:
Алхам 1: https://play.google.com/console/ холбоосоор өөрийн байгууллагын бүртгэлтэй “account”-руугаа нэвтэрч орно. Жич: Шинээр бүртгэл үүсгэхгүй.
Алхам 2: Үндсэн “home page” дээр “verify now” гэсэн товч дээр дарна.
Алхам 3: Асуумжийн дагуу бөглөнө. Байгууллагынхаа гэрчилгээг хавсаргана.
Алхам 4: Данс эзэмшигчийн мэдээллээ оруулаад бичиг баримтаа хавсаргана.
Ерөий заавар харах: https://support.google.com/googleplay/android-developer/answer/14177239?hl=e
Цаашид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “DUNS” дугаар олгуулах болон улсын хэмжээнд “DUNS” дугаарыг нээлгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
ЦХИХХЯ: 187 компанийн аппликейшныг устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажууллаа | ||
Үзсэн: 235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.