Шууд Chart

Гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой

2024-11-05 11:10:32

Гэр хорооллын айл, өрхийн зай хэмжээ алдагдаж гэр, байшингаа хэтэрхий ойрхон тулгаж барьсан нөхцөл байдал нь гал түймэр гарах эрсдэлийг дагуулж байна.

Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой хэмээн заасан байдаг. 

Айл өрхүүдийг цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаж, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээг баримтлахыг зөвлөж байна. 

Түүнчлэн үнс нурмыг ил задгай асгахгүй, үнсний савыг тагтай байлгаж, пийшин, зуухны гэмтэл, яндангийн хамгаалалт, залгаасаа шалгахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас сануулж байна. 


Гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй