Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

2024-11-05 11:59:18

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа. 

Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн схемийг боловсруулахын чухал ач холбогдлыг хэлэлцэж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээллээ.  


Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй