Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ.
Автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ.
Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэлээ.
Үүнээс автотээврээр 70.5 сая тонн ачаа, төмөр замаар 36.5 сая тонн ачаа мөн 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.
Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэжээ | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.