Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Өнгөрсөн 2023 онд болсон “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы үеэр батлагдсан 2024-2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа сургалт ийнхүү эхэлж байна” гэлээ.
Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын захирагч, салааны дарга нарын 60 орчим алба хаагч хамрагдаж байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтаар өндөр барилгад гарсан гал түймрийн онцлог, туршлага сургамж, гал түймрийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах аврагч гал сөнөөгчийн бэлтгэл, өндөр барилгын хяналт шалгалт сэдвийн хүрээнд алба хаагчдад мэдлэг олгож байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
“Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.