Шууд Chart

“Мандалговь” нисэх буудал 2024 онд 51 агаарын хөлөг хүлээн авчээ

2024-11-06 14:26:27

Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал нь 2C ангилалтай, ерөнхий зориулалтын бага оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, 1200х30 метр шороон зурвас, 30х40 метр цемент бетон, хайрган перрон талбайтай, өнөөдрийн байдлаар 11 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
2024 онд нийт 51 агаарын хөлөг хүлээн авч, 102 буулт хөөрөлт, 411 бэлтгэл нислэгт үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
 
Тус нисэх буудлын хамт олон “Монголд зочлох жил”-ийн хүрээнд нисэх буудлынхаа оффисын барилгын гадна фасадыг засварлаж, өнгө үзэмжээ сайжруулсан байна.
 
Мөн нисэх буудлын байгууламжуудын гэрлэн хаягийг шинээр хийжээ гэж Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 
 
 

“Мандалговь” нисэх буудал 2024 онд 51 агаарын хөлөг хүлээн авчээ  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй