Шууд Chart

Намар оройн их хүйтрэлээс урьтаж цэнэг усалгааг хийх шаардлагатай

2024-11-06 16:43:59

Тарьсан модыг арчлахдаа намрын улиралд цэнэг усалгааг заавал хийж, ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад ус, чийг өгөх зорилгоор хөлдсөн чигээр нь өвөлжүүлж орхидог.

Цэнэг усалгааг хийхдээ мод сөөгний өсөлт зогсож тайван байдалд шилжсэн үед нь хийх ёстой. Намар оройн их хүйтрэлээс урьтаж энэхүү усалгааг хийх шаардлагатай.

Зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар тарьсан мод бүрэн гүйцэд, хоргодолгүй ургадаг өндөр ач холбогдолтойг Дундговь аймгийн Байгаль орчны газраас зөвлөлөө.  


Намар оройн их хүйтрэлээс урьтаж цэнэг усалгааг хийх шаардлагатай  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй