Шууд Chart

Нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбумд хүрлээ

2014-09-11 10:55:42

Нийгмийн даатгалын сангийн орлого наймдугаар сарын эцэст улсын дүнгээр 854.9 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 36.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Төрлөөр нь задалж харвал ажилгүйдлийн сангаас бусад сангийн орлого өмнөх оныхоос өсчээ. Тухайлбал, нийт сангийн дийлэнхийг бүрдүүлдэг тэтгэврийн даатгалын сангийн орлого тайлант хугацаанд 599.8 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 17.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон аж. Үүнээс гадна Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 7.3 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 10.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин сангийн зарлагын үзүүлэлтүүдийн хувьд, нийт зарлага улсын дүнгээр 841.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс тэтгэврийн даатгалын сангийн зарлага 652.8 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 107 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо. Мөн тэтгэмжийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн дүнтэй гарчээ. ҮСХ-ны мэдээллээр оны эхний найман сарын байдлаар 53.6 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 39.6 тэрбум төгрөг бүхий нөхцөлт мөнгөн тэтгэмж олгожээ. Үүнээс гадна Хүний хөгжил сангийн хишиг 157.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг өссөн үзүүлэлт болсон байна.


Нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбумд хүрлээ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй