
“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс Монгол Улсын начин– 12, Монгол Улсын харцага– 2, Монгол Улсын заан– 4, Монгол Улсын аварга– 3 төрсөн байдаг.
Ийм ч учраас “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд хүчит бөхчүүд хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг, аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг уламжлал тогтоод байна.
“Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно | ||
Үзсэн: 1644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.