
Эрчим хүчний салбарын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан таван системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлийн их ачааллын горимыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мөрдөн ажилладаг.
Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил, 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил, ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр төлөвлөснөөс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил 80%, туслах тоноглолын их засварын ажил 80%, хөрөнгө оруулалтын ажил 60%, ТЗБАХ-ний ажил 80%-ийн гүйцэтгэлтэй, салбарын дүнгээр 75 хувийн биелэлттэй байна.
Эрчим хүчний нэгдсэн систем өвлийн горимдоо шилжлээ | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.