
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2014-2015 оны Дэлхийн Өрсөлдөх чадварын тухай илтгэл есдүгээр сарын 3-ны өдөр хэвлэгдэн гарлаа. Уг илтгэлд Монгол Улс 2014-2015 оны байдлаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ өнгөрсөн оноос есөн байраар урагшилж, нийт 144 орноос 98 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Манай улс 2013 онд энэ үзүүлэлтээрээ 148 орноос 107 дугаарт, түүний өмнөх жил 144 орноос 93 дугаар байрт орж байсан.
Илтгэлд Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй гол саад бэрхшээлүүд нь хүнд суртал, инфляцийн өндөр түвшин, боловсролтой бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдол, хөрөнгө оруулалтын тогтворгүй бодлого, орчин болохыг онцложээ.
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 98 дугаар байрт орлоо | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.