Шууд Chart

ОХУ-аас 170 МВт цахилгаан авна

2014-09-17 14:07:35

Эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин ажиллаж эхлээд байгаа. Холбогдох яамны мэдээлж байгаагаар өвлийн бэлтгэл салбарын дүнгээр 75 хувьтай хангагдсан байна.
Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил, 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Тэгвэл одоогийн байдлаар үндсэн болон туслах тоноглолын их засвар тус бүр 80 хувьтай, хөрөнгө оруулалтын ажил 60 хувьтай байгаа аж. Мөн энэ жил тус салбарынхан 910 МВт эрчим хүч суурилуулсан бөгөөд ОХУ-аас импортоор 170 МВт цахилгаан авахаар төлөвлөсөн байна. 


ОХУ-аас 170 МВт цахилгаан авна  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй