Шууд Chart

Бүртгэлийн гэрээг шинээр байгуулна

2014-09-17 15:52:05

2014 оны 1 дүгээр сараас эхлэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” хэрэгжиж,  2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МХБ-ын “Бүртгэлийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаас гаргагч компаниудын хооронд байгуулсан “Бүртгэлийн гэрээ”-г дахин шинээр байгуулах шаардлага гарсан тул 2014 оны 9 сарын 25-ны дотор багтаан МХБ-ийн цахим хуудаст байршуулсан загварын дагуу гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан хоёр хувь үйлдэж ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэрээнд санал өгөхийг хүсвэл Монголын хөрөнгийн биржийн Бүртгэлийн албаны 11-310517(117, 119, 134, 150) дугаартай утсаар холбогдож, listing@mse.mn цахим хаягт хандах аж. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бүртгэлийн гэрээг шинээр байгуулна  
Үзсэн: 1884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй