Шууд Chart

Нэр бүхий брокер, дилерийн компаниудын эрхийг хүчингүй болголоо

2014-09-18 14:57:23

Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэр гаргаж, нэр бүхий брокер, дилерийн компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болголоо. Тухайн компаниуд Үнэт цасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын нөхцөл шаардлагыг хангаагүй аж. Доорх компаниудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хорооны 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, Хорооны 2014 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус тус гурван сарын хугацаатай түдгэлзүүлээд байсан юм.

 Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооны 2014 оны есдүгээр сарын 17-ны өдрийн хурлаар нэр бүхий компаниудыг үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

 
1.     “Юу Би Би Ди” ХХК
2.     “Өү Си Би” ХХК
3.     “Марс капитал” ХХК
4.     “Орчлон оюу” ХХК
5.     “Трейшурь капитал” ХХК
6.     “Гэгээн секюритиз” ХХК
7.     “Глобаль траст секьюритис” ХХК
8.     “Зууны гарц секьюритиес” ХХК
9.     “Соёмбо инвестмент” ХХК
10.   “Скайхан капитал” ХХК
11.   “Чоно капитал” ХХК
12.   “Очир-Эрдэнэ инвест” ХХК
13.   “Грийт секьюритис” ХХК

Нэр бүхий брокер, дилерийн компаниудын эрхийг хүчингүй болголоо  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй