
Германд сүүлийн жилүүдэд спиртийн агууламжгүй шар айраг ихэд дэлгэрч байна. Сүүлийн 20 жилд энэ төрлийн шар айргийн үйлдвэрлэл 2 дахин нэмэгджээ. Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээгээр, өнгөрсөн онд тус улсад спиртийн агууламжгүй 700 сая орчим литр шар айраг үйлдвэрлэсэн нь нийт зах зээлийн 9 хувь болжээ. Борлуулалтын хэмжээгээрээ энэ төрлийнх нь, лайт болон пильзнер гэсэн согтууруулах төрлийн хоёр шар айргийн дараа орсон байна.
Өдгөө спиртийн агууламжгүй 800 гаруй сортын шар айраг бий болжээ. Удахгүй Германд үйлдвэрлэгддэг 10 шар айраг тутмын нэг нь спиртийн агууламжгүй болно гэж үйлдвэрлэгчид нь мөн үзэж байна. Хэзээнээсээ шар айргийн орон, дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлэгч Герман улсад шар айргийн хэрэглээ ерөнхийдөө буурч байгаа нь хүн ам эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсонтой холбоотой байна. Мөн Германы хүн ам хөгширч, шар айргийг өргөн хэрэглэгч 20-40 насныхны тоо мэдэгдэхүйц буурч байгаа хүн ам зүйн хүчин зүйл нөлөөлжээ.
Германчууд спиртийн агууламжгүй шар айргийг илүү их хэрэглэдэг болжээ | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.