
Өмнөд Солонгост хүргэлтийн үйлчилгээнд өргөнөөр ашиглагддаг хийн хөдөлгүүрт мотоциклийг цахилгаанаар явдаг болгож өөрчлөн тоноглох замаар хотын гудамжны агаар, дуу чимээний бохирдлыг шийдэх боломжийг судалж байна. Өргөн хэрэглээнд байгаа моторт дугуйнуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгож шинэчлэх боломжийг үнэлэх 8 сарын хугацаатай судалгааны төслийг энэ сараас эхлэн санхүүжүүлж эхлэхээр болсноо тус улсын Байгаль орчны яам зарлажээ. “Энэ төсөл нь бодлогын арга хэмжээ бус, экологи, эдийн засаг талаасаа үр ашигтай байж чадах эсэхийг тогтоох бэлтгэл шатны үйл ажиллагаа” гэдгийг тус яамны төлөөлөгч онцолжээ.
Мотоцикл хэдийгээр бохирдол ихтэй тээврийн хэрэгслийн ангилалд багтдаг боловч уур амьсгалын зорилтот үйл ажиллагаанаас ямагт орхигдож үлддэг. Өмнөд Солонгосын байгаль орчны яамны мэдээгээр, 50 см куб эзэлхүүнтэй хийн хөдөлгүүр бүхий жижиг оврын мотоцикл гэхэд, ижил хэмжээний насжилттай жижиг оврын автомашинаас 23 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл, 279 дахин их нүүрс устөрөгч ялгаруулдаг байна. Үүнээс гадна дуу чимээний бохирдол багагүй асуудал дагуулдаг. Мотоциклийн дуу чимээтэй холбоотой гомдол нэг жилийн дотор 79 хувиар ихэссэн дүн гарсан байна.
Хийн хөдөлгүүрт мотоциклийг цахилгаан болговол агаарын бохирдлыг бууруулах уу? | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.