Шууд Chart

Японы худалдагч нар цагаан будааны үнийн өсөлтийг даван туулахаар чармайж байна

2025-04-23 18:11:08

Японд цагаан будааны үнэ түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэнээс жижиг худалдаа эрхлэгчид үнэ бас үйлчлүүлэгчдээ тогтоон барихын тулд “бэнто” гэх савласан хоолондоо арвай, гоймон зэрэг өртөг багатай бүтээгдэхүүн ашиглаж өөр арга боломжууд эрэлхийлэх болжээ. Өөр нэг хэсэг нь хямд үнэтэй импортын будаа зарж борлуулах болсон байна.

Тухайлбал Lawson Inc. сүлжээ дэлгүүрийн Ерөнхийлөгч Такэмасу Саданобу цагаан будааны үнэ өссөний улмаас бүтээгдэхүүн боловсруулахаас борлуулах хүртэлх үйл явц, түрүү жилийнхээс хоёр нугалсан илүү ачаалалтай ажил болсныг хэлж байна. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд түшиглэсэн “Natural Lawson” дэлгүүр тэгвэл, савлагаатай бүх хүйтэн хоолондоо будаа, жижиг үр тарианы хольц хийдэг байсан бол саяхнаас “мотимуги” арвай ашиглах болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы худалдагч нар цагаан будааны үнийн өсөлтийг даван туулахаар чармайж байна   
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй