Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна

2025-04-24 10:11:07

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагын үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” сайт, сул хараатай иргэдэд зориулсан томруулдаг шилийг угтах хэсэгт байршуулж, байгууллагын орц, гарцад тусламжийн хонх, налуу зам гаргах зэрэг ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдээс прокурорын байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг брайль үсэг, том кирил бичгээр бэлтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байршуулж ажилласан байна.

Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг гэсэн судалгаа байдаг байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй