
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Тодруулбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 7.9 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.4 хувь, манжингийн үнэ 33.2 хувь, луувангийн үнэ 36.7 хувь, сонгины үнэ 12.3 хувь, байцааны үнэ 18.6 хувиар буурчээ.
Түүнчлэн савласан /1 литрийн/ сүүний үнэ 15.6 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өчс, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.
Харин ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 2.9 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ.
Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.5 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.