
2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд үнэт цаасны зах зээлд оролцогч бүх этгээд энэхүү шинэ эрх зүйн харилцаанд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар болсон билээ.
Тус хуулийн 36.16-д “Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр эрхэлнэ” гэж зааснаар гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг зөвхөн Хорооны зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчлагдсан.
Үүний дагуу Хороо 2014 оны зургаадугаар сарын 11-ний өдөр 198 дугаар тогтоолоор “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тухай журам”-д дээрх харилцааг нарийвчлан зохицуулсан нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байна. Иймд гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг тус Хорооноос зөвшөөрөл авсан зохицуулалттай этгээд эрхлэх бөгөөд дээрх журмын нөхцөл, шаардлагыг ханган, холбогдох бичиг баримтыг албан хүсэлтийн хамт Хороонд ирүүлж, уг зөвшөөрлийг авах боломжтой юм.
Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлснээр олсон орлогыг хураах, хэрэв бусдыг хохироосон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол холбогдох цагдаагийн байгууллагад шилжүүлэхийг үүгээр анхааруулж байна.
Үнэт цаасны зах зээлд хяналт тавина | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.