Шууд Chart

Буддагийн шарилаас гарсан эрдэнэсийн үнэ хаялцуулах худалдаа ёс зүйн маргаан дагуулав

2025-05-07 11:45:13

Орчин цагийн археологийн түүхэнд хамгийн гайхамшигт олдворын нэгд тооцогддог бурхан багш Шагжамунийн шарилын дэргэдээс гарсан нүд гялбам үнэт чулуунууд өнөөдөр Хонконг дахь Сотбис дуудлага худалдааны пүүсийн үнэ хаялцуулах худалдаанд орно. Хойд Энэтхэгийн нутгаас 1898 онд олдсон эдгээр дурсгал зуу гаруй жилийн туршид Британийн нэгэн хувийн цуглуулгад олны нүднээс далд хадгалагдсан.

Харин одоо ил гарснаар үнэт эрдэнэст дурлагчдын хорхойг хөдөлгөхөөс гадна багагүй зовнил дагуулж байна. Сувд, бадмаараг, молор эрдэнэ, индранил, хээтэй алтан хуудас зэрэг 1800 орчим эрдэнэсийн сан хөмрөг Сакья овгийн буддагийн үр садын өмч үү эсвэл дэлхий даяар бурхны шашинтнуудын өв үү гэдэг дээр түүхчид маргадаг. 

Олдворыг анх олж, хадгалж хамгаалж ирсэн Уильямын гуч хүү Крис Пеппе өвийг хандивт өгөхөөр судалсан боловч аль ч тохиолдолд асуудал тулгарч байсан тул үнэ хаялцуулах худалдах нь, өвийг буддын шашинтнуудад дамжуулах хамгийн шударга бөгөөд ил тод арга гэж үзсэнээ Би-Би-Си-д ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Буддагийн шарилаас гарсан эрдэнэсийн үнэ хаялцуулах худалдаа ёс зүйн маргаан дагуулав  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй