Шууд Chart

ХБНГУ-д удирдах алба хашдаг эмэгтэйчүүдийн тоо өсжээ

2025-05-07 12:15:06

Германд томоохон компани корпорацын удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд ажилладаг эмэгтэйчүүдийн тоо урьд байгаагүйгээр нэмэгджээ. Үүнд 2015 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон удирдах албан тушаалуудын тухай хууль гол үүрэг гүйцэтгэсэн байна. 10 жилийн өмнө германы бизнесийн байгууллагуудын хяналтын зөвлөлд 19,9 хувь нь л эмэгтэйчүүд байсан бол, одоо энэ үзүүлэлт 37,5 хувь болжээ.

Харин төрийн албанд өндөр алба хашдаг эмэгтэйчүүдийн хувь 38,9 хувь, 2015 онд энэ тоо 24,1 байжээ. Одоо Германд хөрөнгийн биржид бүртгэлтэй ихэнх компаниудаас жендерийн хувь хэмжээ мөрдөхийг шаарддаг хоёр хууль үйлчилдэг нь, компанийн Хяналтын зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэж заасан 2015 оны хууль. Нөгөө нь, 3-аас дээш тооны гишүүнтэй удирдах зөвлөлд доод тал нь нэг эмэгтэй гишүүн байна гэсэн 2021 онд батлагдсан хууль байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д удирдах алба хашдаг эмэгтэйчүүдийн тоо өсжээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй