
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг 2025 оны 4 сарын байдлаар гаргахад нийт нутгийн 29.2 хувь нь бага эрсдэлтэй, 18.4 хувь нь дунд эрсдэлтэй, 12.3 хувь нь өндөр эрсдэлтэй, 9.3 хувь нь нэн өндөр эрсдэлтэй байна.
Түймрийн эрсдэлийн зураглалд 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал болон ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 4 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашигласан.
Дээр дурдсан үзүүлэлтүүдийг ашиглан хосоор харьцуулах матрицын аргад суурилан түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа гэж Ойн газраас мэдээллээ.
Түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.