
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсад “Олон нийтийн оролцоотой ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний тотолцоог бэхжүүлэх” нь туршилтын төслийг 2021-2025 онд хэрэгжүүллээ.
Тус төсөлд Дархан-Уул аймгийн ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн СХД-ын “Ачлалт хүүхдүүд” ТББ-д хамрагдсан.
Эдгээр гуван байгууллага нь орон нутгийнхаа нийгэм, эрүүл мэнд, халамж хамгаалал, боловрсол, хагжлийн үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангаж, ахмад настнуудад цогц тусламж үйлчилгээг системтэйгээр үзүүлэх ажлыг хэрэгжүүлсэн байна.
Ахмад насьнуудад үйлчилгээ үзүүлэхдээ ахмадуудыг бие махбодын үйл ажиллагааны ерөнхий чадвар, эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүй, эдийн засгийн байдлаар эрсдэлийн гурван түвшинд ангилж, түвшин бүрт тохирсон үйлчилгээг санал болгож, ахмад настаны эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнд хамруулжээ.
Туршилтын төсөлд нийт 14 мянга гаруй ахмад хамрагдсан ба тэдгээрээс 3700 гаруй ахмад дээр эрсдэлийн үнэлгээ хийж, 3-р түвшний 400 гаруй ахмад 3-12 сарын хугацаатай кейс менежментийн цогц үйлчилгээ үзүүлсэн байна.
2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийж, тус хуулийн хэрэгжилтийг хангах дөрвөн журам болох
-“Ахмад настанд цогц үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүүэх журам”
-“Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, ААН, ТББ-ыг сонгон шалгаруулах журам”
-“Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах журам”
-“Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний жишиг үнэ, иргэний хариуцах төлбөрийн хэмжээ” тус тус боловсруулжээ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Олон нийтийн оролцоотойгоор ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.