
Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гүн нуур дахь сургалтын төв, Усан спорт сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгаа аврагч-усчин шумбагчийн анхан шатны сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага сургуулийг зохион байгууллаа.
Энэ үеэр гүний усны иж бүрдэлтэй усны гүнээс биет олох, 20-25 метрийн зайд багаар эрлийн ажиллагааг зохион байгуулах, усан дотор дохио дамжуулах дадлага сургалтыг хийсэн юм.
Мөн 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн гүнд усны гүнээс хөндлөн шумбалт хийх, 5, 16 метр зайд ачаа тээвэрлэх, 5 метрийн өндрөөс үсэрч усны гүнд байгаа ачааг гаргах зэрэг нормативаар ур чадвараа шалгууллаа.
Улмаар 6 алба хаагч тус аймгийн Сүхбаатар сумын Мастерсийн сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсноос ахлагч Г.Гантогтох өврөөр даллаж сэлэх 50 метрийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтийн 50 метрийн 25-29 насны ангилалд алтан медалийг хүртсэн бол тус ангилалд ахлагч Ч.Өвгөнхүү мөнгө, ахлагч Б.Энх-Амар хүрэл медалийг хүртээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гүн нуурт дадлага хийж, ур чадвараа шалгууллаа | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.