
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд /2025.05.20/ “Бизнесээ томруулъя” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга нар, “Бизнесээ томруулъя” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Барсмаа нар оролцлоо. Талууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд хамтран ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
- Нийгмийн даатгалын хууль тогтоомж, цахим үйлчилгээ болон сайн дурын даатгалд хамрагдахын ач холбогдлыг таниулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
- “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг сурталчлах, гар утсанд суулган баталгаажуулж, нэвтрэх дугаар олгох, бусад цахим үйлчилгээг үзүүлэх;
- Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох, тэдний санал, хүсэлтийг дээд байгууллагад уламжлах;
- Нийгмийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага ач холбогдлын талаар бизнес эрхлэгчдэд сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах;
- Нийгмийн даатгалын үйлчилгээг бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилгыг дэвшүүлж, хэрэгжүүлэх;
Хамтын ажиллагааг үр дүнд хүргэхийн тулд хамтран ажиллах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм.
“Бизнесээ томруулъя” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.