
Сүүлийн үед цахим валютын компаниудын эздэд халдах, тэднийг өөрсдийг нь болон ойр дотнохныг нь барьцаалж, асар их хэмжээний мөнгө нэхдэг гэмт хэрэг улс орнуудад олширчээ. Цахим валютын ханш эрс өсөж, бас энэ талын бизнес эрхлэгчдийн хувийн мэдээлэл гадагш алдагдаж байгаатай энэ байдал холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Wall Street Journal-д бичсэнээр, хамгийн сүүлд Францад Paymium цахим биржийн эзэн эмэгтэйд зэвсэг тулгаж охиныг нь хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Өнгөрсөн жилийн туршид хэдэн арваар гарсан ийм хэргүүд улам бүр нарийн зохион байгуулалттай болж байгааг хэвлэлд дурдсан байна. АНУ, Франц, Австралид энэ талын блогчид, хөрөнгө оруулагчид ийм халдлага дайралтад өртсөн бол, зарим нь зодуур, тамлалд өртжээ. Мөн АНУ дахь Coinbase криптовалютын томоохон бирж үйлчлүүлэгчдийнх нь мэдээллийг хулгайлсан гэмт этгээдүүд 20сая ам.доллар нэхсэн талаар мэдээлсэн байна.
Дэлхий даяар цахим валютын хөрөнгөтнүүдэд халдах нь ихэсжээ | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.