Шууд Chart

"Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлын уриалгыг баталлаа

2025-05-23 13:32:10

“Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа.

Хурлын хаалтын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан хурлаас гарсан уриалгыг танилцуулж, баталгаажууллаа.

Үүний дараа Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар хурлыг хааж үг хэллээ.

Олон улсын хурлыг жендерийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендерийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендерийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “жендерийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн 4 салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан УБ хотод болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллалаа.

Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлнэ хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


"Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлын уриалгыг баталлаа   
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй