
Баянгол дүүрэг, 11, 22, 23, 34-р хорооны нутаг дэвсгэр, Өргөө кино театрын хойд уулзвараас зурагтын авто зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлын 1-р хэсгийн ажил 620 метр авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны тавдугаар сарын 27 өдөр 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 29 өдөр 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн Замын хөгжлийн газар
Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ | ||
Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.