Шууд Chart

МҮОНРТ-ийн салбарын захирлуудыг томилов

2025-05-26 17:55:52

МҮОНРТ-ийн салбарын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

ОНРТ-ийн тухай хууль, Үндэсний зөвлөлийн тогтоол, Ерөнхий захирлын тушаалыг үндэслэн сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, МҮОНТ-ийн захирал, МҮОНР-ийн захирал, МҮОНТ-ийн Программын бодлого, зохицуулалтын газрын дарга, Санхүү, бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга, Техник, технологи хөгжүүлэлтийн газрын дарга нарыг томилсон байна.


МҮОНРТ-ийн салбарын захирлуудыг томилов  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй