Шууд Chart

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-05-27 08:59:29

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 буюу нийт 3 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн 189 хүн, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг "Бодончийн даваа" гэдэг газар өчигдөр гарсан ойн түймрийн голомтод  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II баг “Буурлын даваа" гэдэг газар өчигдөр 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

 


Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй