
Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өнөөдөр 14:00 цагт Спортын төв ордны гадаа талбайд Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол болно.
Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөнө. Уг наадмыг чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, боксын төрлөөр зохион байгуулна.
Түүнчлэн пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөгийн 3х3, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөлбөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах аж.
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.