
Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн судалгаанд Хэнтий, Өмнөговь, Завхан, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангид сурч буй хүүхдүүдээс санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамруулсан байна.
Хүүхдийн шударга байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих, шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой уг судалгаагаар хүүхдийн шударга байдал 4.03 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх онуудынхаас өссөн эерэг үзүүлэлт аж.

Хүүхдийн шударга байдлын түвшин эерэг дүнтэй гарчээ | ||
Үзсэн: 2091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.