
Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек монголчуудад хандан захидал илгээсэн байна. Тодруулбал, Чех Улсын нийслэл Прага хотын Амьтны хүрээлэн нь тахийг уугуул байгальд нь эргэн нутагшуулах ажлыг амжилттай хийсээр байна. Сүүлийн арав гаруй жил БНЧУ-ын зэвсгэт хүчний агаарын цэргийн онгоцоор тахийг Монгол орны баруун хэсэг рүү хэд хэдэн удаа тээвэрлэсэн бөгөөд саяхнаас Дорнод Монголын Сүмийн хоолой нэртэй газарт тахийг эргэн нутагшуулах төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлэхээр болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНЧУ-д хийсэн төрийн айчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унаганд нэр өгсөн билээ. Дараахан нь манай амьтны хүрээлэнгийн харьяа Дивчи Храды газарт гурван эр, нэг охин унага төрсөн юм. Энэ дөрвөн унага нас бие гүйцэхэд нь Дорнод Монголын талд нутагшуулах ашдын ерөөлийг бэлгэдэн монголчууд та бүхнээс нэр өгөхийг уриалж байна.
Унаганд өгөх нэрийн саналаа takhi@zoopraha.cz хаягаар илгээнэ үү. Дүрмийн дагуу энэ жил төрсөн унаганы нэр “Д” үсгээр эхлэх ёстойг анхаарна уу. Нэрийн саналаа явуулахдаа эр унага (хаалтан дотор „M“ үсгээр „male“ буюу „эр” гэх) эсвэл эм унаганы (хаалтан дотор „F“ үсгээр „female“ буюу „эм“ гэх) болохыг тодруулахаас гадна нэрийн утга, түүнийг санал болгож байгаа шалгааныг тайлбарлан бичнэ. Нэрийн саналыг 6 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулсан нэрийг санаачилсан иргэдэд Прага хотын Амьтны хүрээлэнгээс гарын бэлэг гардуулна.
Та бүхнийг тахийн унаганд нэр өгөх манай аянд идэвхтэй оролцож саналаа ирүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал
Прага хотын амьтны хүрээлэн тахийн унаганд нэр өгөх аян зарлажээ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.